• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-09-18 18:08:43

Энэхүү журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-18 16:55:47

Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 09 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-08-29 11:50:04

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/295 дугаар тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 314 тоот тогтоолоор “Шунхлай” ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 500,000 ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 40.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 

Үнэт цаасны нэр: Шунхлай бонд-2.0

Үнэт цаасны код: SHNK/3056/

Үнэт цаасны хэлбэр: Биет бус

Үнэт цаасны тоо: 400,000 (Дөрвөн зуун мянга) ширхэг 

Нэрлэсэн үнэ: 100,000 (Нэг зуун мянган) ширхэг

Татан төвлөрүүлэх үнийн дүн: 40,000,000,000 (Дөчин тэрбум)

Санал болгох арга, хэлбэр: Тогтоосон үнийн арга

Хүүгийн хэмжээ: 17%

Хугацаа: 12 сар

Хүү төлөгдөх хугацаа: Хагас жил тутам

Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Хугацааны эцэст

  • Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ