• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монгол Улсад өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг 1991 онд Монгол Улсын Засгийн газрын 22 тоот тогтоолоор үүсгэн байгуулсан.

Өдгөө 34 жилийн түүхийг бүтээж буй Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн биржийн ирэх жилүүдийн зорилго, алсын хараа, олон улсын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын нийт хүн амыг хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллээр хангах чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлын талаар” тойм мэдээлэл өгсний дараа 2025 оны эхний хагас жилийн байдлаар хамт олноо манлайлан ажилласан зарим мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан юм.

Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр: 

Хяналт шинжилгээний албаны Гишүүн хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчимэг, Бүртгэлийн албаны Үнэт цаас гаргагч хариуцсан мэргэжилтэн А.Маналжав нар.

Сангийн яамны жуух бичгээр:

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн О.Гантигмаа, Уул уурхайн бүтээгдэхүүний гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар тус тус шагнагдлаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ