• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 246,386,253 төгрөгийн үнийн дүн бүхий 339,381 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +13.50%), Бодь Даатгал ХК (BODI +12.49%), Монгол Базальт ХК (MBW +11.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инвескор ББСБ ХК (INV -4.36%), Тэнгэр Даатгал ХК (TGI -2.29%), ЛэндМН ББСБ ХК (LEND -1.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 240 ширхэг нэгж эрх 189,621 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 30,147 ширхэг үнэт цаас 3,009,893,920 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,645 ширхэг үнэт цаас 164,458,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Андын илч" ХХК-ийн 2 багц 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрс 1,792,000 юань буюу 895,534,080 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 3,155,200 ам.доллар буюу 11,307,889,728 төгрөгөөр

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 2 багц 12,800 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,490,181,462 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,831,300  ам.доллар буюу 13,730,957,757 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,831,300  ам.доллар буюу 13,730,957,757 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.31% хувиар буурч, 49,473.98 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,241,989,636,299 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ