2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 291,436,619 төгрөгийн үнийн дүн бүхий 404,399 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Булигаар ХК (MBG +14.17%), Инвескор ББСБ ХК (INV +5.63%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +2.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.56%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -5.22%), Монинжбар ХК (MIB -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,572 ширхэг нэгж эрх 7,142,386 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 153 ширхэг үнэт цаас 15,290,900 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 611 ширхэг үнэт цаас 61,100 доллар (219,017,838₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 51 багц 3,315 тонн 95%-ийн агууламжтай Хайлуур жоншны баяжмал 994,500 ам.доллар буюу 3,564,864,810 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 4,097,952,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 49,471.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,314,762,689,234 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ