2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 285,211,389 төгрөгийн үнийн дүн бүхий 737,736 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Бэрх Уул ХК (BEU +14.91%), Монгол алт ХК (ERS +5.88%), Дархан нэхий ХК (NEH +5.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -14.98%), Адуун чулуун ХК (ADL -14.47%), Женко тур бюро ХК (JTB -13.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,071 ширхэг нэгж эрх 3,558,481 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 539 ширхэг үнэт цаас 53,865,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 980 ширхэг үнэт цаас 98,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% Төмрийн хүдэр 425,700 ам.доллар буюу 1,526,547,429 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 1,967,182,299 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.08% хувиар буурч, 49,487.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,330,336,906,540 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ