• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48974.37

( -10.03 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48974.37 -10.03
MSE A Индекс 19033.71 166.62
MSE B Индекс 14589.8 37.56

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЛЭНД МН ББСБ" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-09-11 18:38:11

"Лэнд МН ББСБ" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 90,000 ширхэг, 3040 (LBND) кодтой "Лэнд бонд"-ын хүү болон үндсэн төлбөр төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-11 18:18:56

Хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ны хүлээн авч эхлүүлсэн ба нийт 24 хөрөнгө оруулагчийн 24 захиалга бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН САНХҮҮГИЙН СУРГАГЧ БАГШ НАР ХАМРАГДЛАА

2025-08-20 17:48:25

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас сар тутам “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт”-ыг зохион байгуулдаг. Сургалт 2025 оны 8 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн сургалтад нийт 46 суралцагч хамрагдсанаас Өмнөговь аймгаас 23, Хан-Уул дүүргээс 4 суралцагч тус тус албан газруудынхаа захилгаар суралцсан юм.

Энэ үеэр Монголбанкны Өмнөговь аймаг дахь хэлтсийг төлөөлөн сургалтад хамрагдсан Б.Наранхүүтэй цөөн хором ярилцлаа.

         -Танай аймгаас нэлээд олон хүн сургалтад хамрагдсан байна. Аль байгууллагаас зохион байгуулсан бэ?

     -Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Монголбанкны Өмнөговь аймаг дахь хэлтэс хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээндээ Өмнөговь аймгийн иргэдийг улсдаа “Санхүүгийн боловсролоор тэргүүлэх аймаг” болох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд орон нутгийн сум, байгууллагуудад Хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох сургагч багш бэлтгэх шаардлагатай болсон. Тиймээс санхүүгийн чиглэлээр ажилладаг багш нараа чадавхжуулах сургалтад хамруулъя гэж зорьсон. Бид аймгаасаа хорин гурвуулаа ирсэн. Насан туршийн боловсролын төвийн багш нар болон, Монголбанкны санхүүгийн сургагч багш нар ирж сургалт мэдээлэл авлаа. Багш суурьтай хүмүүсээ сургах нь илүү үр дүнтэй гэж үзсэн.

Түүнчлэн Өмнөговь аймаг удахгүй хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд гаргах бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн Засгийн газраас ТӨХК-иудыг Монголын хөрөнгийн бирж дээр IPO гарган олон нийтийн компани болгох бодлого баримталж байгаа учраас хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг ард иргэддээ хүргэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Өмнөговь аймгийн удирдлагууд энэ тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа. 

          -Сургалтын хөтөлбөр, багш нарын заах арга барилыг дүгнэвэл?

         -Сургалтын хөтөлбөр, агуулга таалагдлаа. Анхан шатны ойлголтыг хангалттай хэмжээнд авсан гэж үзэж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ