• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48464.7

( -830.72 -1.69% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48464.7 -830.72
MSE A Индекс 18345.99 -299.04
MSE B Индекс 14560.7 -71.15

Мэдээ мэдээлэл

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-09-10 18:00:52

Уулзалтаар Лондон болон Монголын хөрөнгийн зах зээлд давхар бүртгэлийг хэрэгжүүлэх замаар хоёр зах зээлийг холбох, олон улсын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах, төлбөр тооцооны хил дамнасан дэд бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх зэрэг олон чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийллээ. 

09-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-10 16:26:59

Энэ өдөр нийт 22,781,547,611 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМ /ASF/-ЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-09-10 13:57:12

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хүндэт зочдод биржийн хөгжлийн түүх болон дотоодын хөрөнгийн зах зээлийн зээлийн тойм мэдээллийг танилцуулсан юм.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-10 16:26:59

2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 490,458,465 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,569 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +14.91%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +3.50%), Монос хүнс ХК (MFC +2.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -12.20%), Бодь Даатгал ХК (BODI -9.89%), Женко тур бюро ХК (JTB -9.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 48,113 ширхэг нэгж эрх 37,681,565 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12,673 ширхэг үнэт цаас 1,133,799,430 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 400 ширхэг үнэт цаас 40,000 ам.доллар (143,747,200₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,147,200 ам.доллар буюу 14,903,709,696 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн сaF2-95% хайлуур жоншны баяжмал 1,090,635 ам.доллар буюу 3,919,393,186.8 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 599,040 ам.доллар буюу 2,152,758,067.2 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 22,781,547,611 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.69% хувиар буурч, 48,464.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,512,690,521,631 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ