• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49101.23

( 16.36 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49101.23 16.36
MSE A Индекс 18971.95 -26.07
MSE B Индекс 14594.11 29.91

Мэдээ мэдээлэл

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-15 15:37:48

Энэ өдөр нийт 22,344,066,757 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“СЭНДЛИ ББСБ” ХК БНСУ-ЫН RHINOS ASSET MANAGEMENT КОМПАНИ ХООРОНДЫН CТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-16 11:24:38

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Сэндли ББСБ” ХК болон БНСУ-ын Rhinos Asset Managеment компани хооронд хамтын ажиллагааны cтратегийн түншлэлийн ёслол өнөөдөр (2025.09.16) зохион байгуулагдлаа.


“Сэндли ББСБ” ХК болон Rhinos Asset Management компани харилцан түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын санхүүгийн салбарын эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авч БНСУ-ын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын ААН-үүдээс анх удаа 2 тэрбум вонын үнийн дүн бүхий “Ариранг” бондод хөрөнгө оруулалт татан төвлөрүүлээд байна.
 

Ёслолын үеэр Rhinos Asset Management компанийн гүйцэтгэх захирал Ли:

“Цаашид Сэндли ББСБ ХК Солонгосын зах зээлд бонд гаргах, хил дамнасан хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж байна. Манай компани тус компанийн санхүүгийн түнш байгаад зогсохгүй стратегийн түншээр ажиллаж, хөрөнгийн зах зээлийн сайн жишгийг БНСУ цаашлаад Азийн зах зээлд тогтоон, хил дамнан үйл ажиллагаагаа тэлэхэд дэмжиж ажиллах болно. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Солонгосын хөрөнгийн зах зээлийг нэг шат ахиулсан үйл ажиллагаа болно гэдэгт итгэж байна” хэмээн хэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц:

“Монгол Улсыг зорин ирсэн эрхэм хөрөнгө оруулагчдад талархал илэрхийлье. Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудын зохистой харилцааны бодлогод өөрчлөлт оруулж гадаадаас ямар ч хэмжээний санхүүжилт татах боломж бүрдсэн.

Солонгосын хөрөнгийн зах зээлээс мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хүрээнд воноор илэрхийлэгдсэн бүтээгдэхүүн гаргаж, нийт 2 тэрбум воны үнийн дүнтэй 10 жилийн урт хугацааны хөрөнгө оруулалтыг МУ-ын санхүүгийн салбарт оруулж ирж буй нь маш чухал үйл явдал юм. Түүнчлэн мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татна гэдэг МУ-ын банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж олон улсын түвшинд хүрч буй бахархууштай үйл явдал” гэдгийг онцолсон.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн:

“Монголын хөрөнгийн бирж нь олон улсын хөрөнгө оруулагчийг дотоодын хөрөнгийн зах зээлд татах чиглэлд бүхий л талаар хичээнгүйлэн ажиллаж байна. Энэ хүрээнд тун удахгүй хөрөнгийн зах зээлийн системийн цогц шинэчлэлийг хийхээр бэлтгэл ажлыг ханган, олон улсад нээлттэй тендер зарлах шатанд явж байгаа. Системийн шинэчлэлтийг бүрэн хийж дууссаны дараа Монголын хөрөнгийн бирж дээр олон улсын шинэ бүтээгдэхүүн гаргах боломж нэмэгдэнэ” хэмээн хэллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ