• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-30 17:26:21

2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 361,847,853 төгрөгийн үнийн дүн бүхий 621,828 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +15.00%), Эрчим Баян Өлгий ХК (BOE +15.00%), Хөх ган ХК (HGN +13.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -8.64%), Сэндли ББСБ ХК (SEND --3.51%), Гермес центр ХК (HRM -3.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 18,051 ширхэг нэгж эрх 1,689,486 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 111 ширхэг үнэт цаас 11,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 509 ширхэг үнэт цаас 50,900,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,584,000 юань буюу  5,850,035,840 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 80 багц 512,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 17,920,000 ам.доллар буюу 64,415,948,800 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 80 багц 512,000 тонн 1/3 коксжих нүүрс 36,659,200 ам.доллар буюу 131,776,626,688 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,720,000 юань буюу 3,393,667,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,120,000 ам.доллар буюу 18,404,556,800  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,560,000 ам.доллар буюу 9,202,278,400 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 233,468,651,067 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 49,327.2 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,165,007,788,336 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ