• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55082.42

( -50.79 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55082.42 -50.79
MSE A Индекс 21102.7 32.09
MSE B Индекс 14373.95 32.26

Мэдээ мэдээлэл

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

2026 ОНЫ 1-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-12 14:11:55

Энэ өдөр зах зээлийн үнэлгээ түүхэн дээд буюу 14,037,986,034,742 төгрөгт хүрлээ.

Мэдээ мэдээлэл

СТОУС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-31 11:25:49

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТОС холбоо), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК), НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон, Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга, Олон улсын санхүүгийн корпораци, СТОУС тогтвортой байдлын чадавхыг бэхжүүлэх байгууллага хамтран СТОУС тогтвортой байдлын санхүүгийн тайлангийн сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө.

Санхүүгийн салбар, хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд болон томоохон ААН-үүдийн удирдлага, стратеги, санхүү, тогтвортой хөгжлийн мэргэжилтнүүдэд зориулсан тус онлайн сургалтаар UN, SSE болон IFRS Foundation-ийн мэргэжилтнүүд дараах агуулгын хүрээнд мэдээллийг хүрэх юм.

Үүнд:

  • Тогтвортой хөгжлийн тайлагналын олон улсын стандартуудыг ойлгох

  • Стратеги, засаглалд уялдуулах алхмуудыг сурах

  • Хэрэгжилт, хяналт, үр дүнг хэмжих аргачлал эзэмших

  • Практик даалгавартай сургалт

  • Асуулт, хариулт 

Засаглал ба манлайлал, Стратеги боловсруулалт ба хэрэгжилт, Эрсдэлийн менежмент, Нягтлан бодох бүртгэл ба санхүү, Тогтвортой хөгжил ба уур амьсгалын стратегийн чиглэлээр ажилладаг хүн бүр олон улсын түвшний мэргэжилтнүүдээс харилцан суралцаж, байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.

Тус сургалт нь Монгол орчуулгатай явагдах бөгөөд та 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14:30-18:00 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдах 3.5 цагийн интерактив сургалтад дараах холбоосоор бүртгүүлээрэй.

https://zoom.us/webinar/register/WN_JBvtwJGzQtG6tpQKaKgQdA#/registration

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ