• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54790.01

( -292.41 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54790.01 -292.41
MSE A Индекс 20999.33 -103.37
MSE B Индекс 14392.95 19

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-17 17:07:19

2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 356,861,759 төгрөгийн үнийн дүн бүхий 600,614 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Мандал говь импэкс ХК (MNG +15.00%), Гутал ХК (GTL +14.96%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.81%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан нэхий ХК (NEH -9.42%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.10%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -1.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 6,201 ширхэг нэгж эрх 5,137,983 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 9,143 ширхэг үнэт цаас 461,737,380 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 65 ширхэг үнэт цаас 6,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,288,000 юань буюу 6,183,321,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 12,108,800 ам.доллар буюу 43,258,566,912 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,256,000 юань буюу 4,154,419,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,276,800 ам.доллар буюу 11,706,335,232 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,934,400 ам.доллар буюу 17,628,094,656 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 9,868,800 ам.доллар буюу 35,256,189,312 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 119,017,164,034 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.12% хувиар өсч, 51,577.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,273,877,180,873 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ