• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ҮНИЙН ДҮН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТАЙ ХАРЬЦУУЛАХАД 226%-ИАР ӨСЛӨӨ

2025-11-25 12:32:25

Монгол Улсын Засгийн газраас 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд болон гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэхэд зохих нөлөө үзүүллээ.

Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК нь нүүрс экспортлогч компаниуд, төмрийн хүдэр баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл, худалдан авагчидтай уулзалт хийж, биржээр бүтээгдэхүүнээ арилжаалах, худалдан авах боломж, давуу талуудыг сурталчлан таниулах арга хэмжээг удаа дараа зохион байгуулсны үр дүнд дараах өсөлтүүдийг үзүүлээд байна.

         Үүнд:  

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2025 онд нийт 937 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулж, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 23.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.95 их наяд төгрөгөөр арилжааллаа.  

Үүнээс эхний хагас жилд 5.33 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 1.4 их наяд төгрөгөөр арилжаалж, дуудлага арилжааны үнийн өсөлтөөс худалдагч компаниуд 21.97 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон бол 2025 оны хоёрдугаар хагас жилд буюу 2025.07.01-2025.11.24-ний өдрийн хооронд нийт 18.1 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 4.55 их наяд төгрөгөөр арилжаалж, дуудлага арилжааны үнийн өсөлтөөс худалдагч компаниуд 270.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон бөгөөд энэ нь 2025 оны эхний хагастай харьцуулахад биржээр арилжаалагдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ 239%, үнийн дүн 226%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ