2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 255,101,043 төгрөгийн үнийн дүн бүхий 384,766 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ремикон ХК (RMC +13.92%), Айтүүлс ХК (ITLS +8.68%), Талх чихэр ХК (TCK +6.24%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -14.12%), Мик холдинг ХК (MIK -10.14%), Монгол шуудан ХК (MNP -6.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,440 ширхэг нэгж эрх 2,305,303 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 5,401 ширхэг үнэт цаас 270,040,640 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 37 ширхэг үнэт цаас 3,700,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 27 ширхэг үнэт цаас 2,700 ам.доллар (9,572,904₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 ам.доллар буюу 5,521,172,480 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 1,385,600 ам.доллар буюу 4,912,672,512 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 6,041,600 ам.доллар буюу 21,420,613,632 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,649,730,456 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,027,200 ам.доллар буюу 10,732,998,144 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 44,777,907,114 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.39% хувиар буурч, 51,451.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,200,003,974,963 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



