2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн нийт 2,037 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 400 ширхэг ЗГҮЦ хоёрдахь зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 44,713,987.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 920.84 нэгж болж 0.97%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,301,994,521,847.00 төгрөг боллоо.
АРИЛЖАА, ХЯНАЛТЫН АЛБА
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ