• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49084.87

( 100.47 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49084.87 100.47
MSE A Индекс 18998.02 130.93
MSE B Индекс 14564.2 11.96

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-15 15:37:48

Энэ өдөр нийт 22,344,066,757 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭЛИТ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЗАЛУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15 12:13:34

Төгсгөлд нь “Стоклаб секьюритиз ҮЦК" ХХК-иас сургалтын агуулгыг бататгах асуулт, хариултын QUIZ уралдааныг зохион байгуулж, гурван сурагчийг хувьцаа худалдан авах эрхийн бичгээр урамшуулсан юм.

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-12 18:04:37

Энэ өдөр нийт 20,464,155,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-01-08 15:03:46
Монголын хөрөнгийн бирж 2016 оны 01 дүгээр сарын 04-өөс 08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 6.9 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 1.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
 
Хувьцааны арилжаа:
Анхдагч зах зээлийн арилжаагаар “Монгол шуудан” ХК-ийн олон  нийтэд санал болгосон 33,859,363 ширхэг энгийн хувьцааг 6,263,982,155,000 төгрөгөөр арилжсан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 36 компанийн 19,006.00 ширхэг хувьцааг 95,889,962.80 төгрөгөөр арилжлаа.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

 №    Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 MIK "Мик холдинг" ХК 77,042,200
2 SUU "Сүү" ХК 6,261,000
3 APU "Апу" ХК 3,221,660
4 GOV "Говь" ХК 1,683,000
5 MSC "Монгол секюритиес" ХК 1,039,440
 

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД  

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 TDB "Ти ди би капитал ҮЦК" ХХК 110,823,047
2 DRBR "Дархан брокер ҮЦК" ХХК 26,164,868
3 GAUL "Гаүли ҮЦК" ХХК 12,569,200
4 ARD "Ард капитал групп ҮЦК" ХХК 7,978,300
5 BDSC "Би Ди Сек ҮЦК" ХК 7,929,878

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
    
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 3 удаагийн арилжаагаар 6,442 ширхэг үнэт цаасыг 638,435,300.00 төгрөгөөр арилжсан байна. 

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН  АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД 

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК 638,435,300
 
2016 оны 01 дүгээр сарын 08-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,475,849,465,883.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 16.89% өссөн ба "MSE ALL" индекс 872.93 нэгж болж 2.89%-иар буурсан үзүүлэлттэй байна.   
 
  Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ