• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49158.4

( 336.47 0.69% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49158.4 336.47
MSE A Индекс 17816.48 126.83
MSE B Индекс 14715.23 35.34

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ДАЛИАНЫ ТАВААРЫН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯАН ШАОМИН БОЛОН АЛБАНЫ ЗАРИМ ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-07-03 11:39:06

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК 2025-2026 онд түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжаалах бэлтгэл ажлыг хангахад зорин ажиллаж байна.

07-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-02 16:28:53

Энэ өдөр нийт 35,208,000,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"БАГАНУУР" ХК-ИЙН НЭМЖ ГАРГАСАН ХУВЬЦААГ ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

2016-06-17 09:29:43

УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 тоот тогтоол, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Багануур" ХК-ийн нэмж гаргасан хувьцааг олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 233 тоот тогтоолоор олголоо.

"Багануур" ХК нь дотоодын нүүрсний хэрэгцээний 43 хувь, төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 орчим хувийг дангаар хангадаг салбартаа тэргүүлэх эрчим хүчний нүүрс олборлогч компани бөгөөд нэмэлт хувьцаа гарган татан төвлөрүүлсэн хөрөнгөөр шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг худалдан авч уурхайн хөрс хуулалт, нүүрс тээвэрлэлтийн зардлыг бууруулах, нүүрс олборлолтыг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөөд байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нь тус компанийн нэмж гаргаж буй хувьцааг анхдагч зах зээлээс худалдан авч тус компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох боломжтой юм.

Нэмэлт хувьцаа гаргалттай холбоотой танилцуулга:

 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагаас 13.00 цагийн хооронд “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд,

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн15:00 цагаас 17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд болно.

Холбоо барих утас: 311914, 70100261

Танилцуулгын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ