• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49158.4

( 336.47 0.69% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49158.4 336.47
MSE A Индекс 17816.48 126.83
MSE B Индекс 14715.23 35.34

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ДАЛИАНЫ ТАВААРЫН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯАН ШАОМИН БОЛОН АЛБАНЫ ЗАРИМ ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-07-03 11:39:06

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК 2025-2026 онд түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжаалах бэлтгэл ажлыг хангахад зорин ажиллаж байна.

07-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-02 16:28:53

Энэ өдөр нийт 35,208,000,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-06-27 02:24:39

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 6 дугаар сар 15-ны өдрийн 233 тоот тогтоолоор “Багануур” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж нэмж гаргахаар шийдвэрлэсэн 9,870,287 ширхэг хувьцааг бүртгэхийг зөвшөөрсөн.

Энэхүү нэмж үнэт цаас гаргахтай холбогдуулан хийсэн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 сарын 5-ны өдрийн хуралд оролцоогүй болон хурлаас гаргасан шийдвэртэй эсрэг саналтай байгаа хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүссэн болохыг мэдэгдэж байна.

  • Хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2015.11.05 өдөр
  • Хувьцаа эргүүлэн авахыг шаардах хүсэлт хүлээн авах эцсийн өдөр: 2016.08.15 өдөр

Иймд хувьцаа эзэмшигч та бүхэн шаардах эрхээ хэрэгжүүлэх бол “Багануур” ХК-д хандана уу.​

Утас: 99044373 / Хэвлэл мэдээллийн ажилтан / 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ