• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАЛАА

2016-08-16 17:47:49

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Говь” ХК 2016 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн хурлын танхимд олон нийтэд нээлттэй тайлагналаа.

Тус компани 2016 оны эхний хагас жилд 3.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн байна. Үүнд, экспортын өсөлт, валютын ханшны өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна.

“Говь” ХК компани цаашид зорилтот хэрэглэгчдийн бүлэгт тохирсон ялгавартай бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэн брендингийг хөгжүүлэх замаар Монгол ноолуурын үнэ цэнийг өсгөхөд анхаарч ажиллахаас гадна франчайзингийн бодлогоо сайжруулж, гадаад улсууд дахь Говь нэрийн дэлгүүрийнхээ тоог ойрын 5 жилийн хугацаанд 100 хүргэхээр зорьж байна.

Мөн түүнчлэн 2020 он гэхэд ноолууран пальтоны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болох стратеги зорилт тавин ажиллаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ