• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42452.39

( -538.73 -1.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42452.39 -538.73
MSE A Индекс 16528.41 -70.49
MSE B Индекс 11952.78 -55.87

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2017-05-15 08:13:58

Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Сангийн сайдын 2014 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журам”-ыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус нэг гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн /зэрэг цолтой/, тухайн салбараар мэргэшсэн байх;
  2. Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  3. Өмнө нь үндэстэн дамнасан томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  4. Сүүлийн 3 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;
  5. Биржтэй нэгдмэл сонирхолтой болон биржийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, тухайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  6. Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
  7. Биржийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  8. Нэр дэвшигч өөрөө болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгох хувьцааны багцыг эзэмшдэггүй байх,
  9. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  10. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
  11. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  12. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Ажил байдлын тухай хоёр тодорхойлолт
  3. Анкет
  4. Дээд боловсролын үнэмлэхийн хуулбар
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын 2 дугаар байр, Сангийн яамны 305 тоот өрөө Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн зөвлөх Ч.Нандинтуяад хүлээлгэж өгөх Утас: 264158,

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:


Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн иргэний баримт материалыг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.


Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг www.mse.mn, www.mof.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК