• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53910.12

( 682.22 1.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53910.12 682.22
MSE A Индекс 20592.2 239.86
MSE B Индекс 13980.38 -110.07

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ИБУИНВУ-ЫН ПАРЛАМЕНТ ДАХЬ ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГЭМИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2017-11-09 13:44:28

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй нийт 7 төлөөлөгч Монголын хөрөнгийн биржид зочилж Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5,594 дахь арилжааг нээж, цан цохилоо.

Цан цохих үйл ажиллагааны үеэр ноён Лимпнигийн Лорд Ховард сэтгүүлч нарт хандан хэлэхдээ ИБУИНВУ болон Монгол улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн бөгөөд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны улс нь Их Британи улс байсныг онцлон тэмдэглэв. Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг том бэлэг тэмдэг нь Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ