• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53910.12

( 682.22 1.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53910.12 682.22
MSE A Индекс 20592.2 239.86
MSE B Индекс 13980.38 -110.07

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТИЙГ БЛҮҮМБЭРГ ТВ МОНГОЛИА ОНЦОЛЛОО

2017-11-22 15:12:48

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2017 он гарснаас хойш 58 хувь өсч 2.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд ТОП-20 индекс 21 мянган нэгжийн түвшнийг давж 70 гаруй хувь өссөнөөр дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлж байгаа тухай Блүүмбэрг ТВ Монголиа онцолсон байна.

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 12,278.08 нэгж байсан бол 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 75 хувиар өсч, 21,764.14 нэгжид хүрсэн байна. Энэ өсөлтөнд индексийг бүрдүүлэгч “АПУ” ХК /APU/, “Тавантолгой” ХК /TTL/, “Сүү” ХК /SUU/ “Монгол Шуудан” ХК /MNP/ болон “Говь” ХК-иудын /GOV/ өсөлт нөлөөлсөн байна. 

ТОП-20 индексийн өсөлтийг дэлхийн бусад томоохон индексүүдтэй харьцуулсан харьцуулалтыг  дараах графикаас харна уу.  

                                                                                                                                            График 1.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ