• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42379.16

( -252.1 -0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42379.16 -252.1
MSE A Индекс 16566.27 -69.99
MSE B Индекс 11878.21 -190.4

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-20 16:37:07

Энэ өдөр нийт 17,227,481,422 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2024-05-20 14:49:15

Сонирхсон компаниуд төсөвт өртөгт багтаан хамтран ажиллах үнийн санал, компанийн танилцуулга, туршлагын мэдээллийг 2024 оны 5 сарын 23-ны өдөрт багтаан албан бичгээр ирүүлэхийг хүсье.  

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-20 11:43:05

2024 оны 5 дугаар сарын 13-наас 2024 оны 5 дугаар сарын 17-ны хооронд өдөрт дунджаар 28,726,113,212 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"ЖИНСТ УВС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-12-08 15:16:11

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Жинст Увс" ХК нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "Жинст Увс" ХК-д "Хөрөнгө оруулагч Үндэстэн" хаалттай ХК-ийг нэгтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү нэгдэхтэй холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 225 тоот тогтоолоор зөвшөөрсөн болно.

Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2016 оны 7-р сарын 04-ний өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2018 оны 1-р сарын 23-ны өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 1300 төгрөг 

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Жинст увс" ХК болон "Ард секюритиз" ХХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Жинст увс" ХК:   УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр холбогдох утас: 11-321899, 86110400, 90001991

 "Ард секюритиз" ХК:  УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр холбогдох утас: 11-321899, 94100304, 88116549

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ