• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2018-11-06 15:49:30

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD| MSE:ERDN) нь компанийн үйл ажиллагааны тайлан, цаашдын төлөвлөгөөний талаар 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудад танилцууллаа. 

Тус компани нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян Хөндий алтны ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канад улсын SEDAR  буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулж, нийтэлсэн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МХБ-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ. 

Танилцуулгын үеэр Гүйцэтгэх захирал Петер  Акерли “Бид Хѳндий  алтны  тѳслийг  ашиглалтын  түвшинд  хѳгжүүлэхээс  гадна шинээр   илрүүлсэн   алтны   дүүрэгт   шинэ   ордууд   илрүүлэх,   одоогийн   нѳѳцийг нэмэгдүүлэхэд  чиглэсэн  хайгуулын  хѳтѳлбѳрийг  үргэлжлүүлнэ.  Алтан  Сум,  Хойд Хѳндийн  хайгуулын  хѳтѳлбѳрѳѳс  гадна  манай  техникийн  баг  Монгол  улсын  баруун ѳмнѳд бүсийн боломжит хайгуулын талбайнуудад хайгуулын тусгай зѳвшѳѳрлийг сонгон шалгаруулалтын журмаар авах боломжуудыг судалж байна" гэж мэдэгдлээ. 

Түүнчлэн, тус компани дотоодын хувьцаа эзэмшигчдэд зориулан өөрийн цахим хуудасны Монгол хэл дээрх хувилбарыг ашиглалтанд оруулсан тул хөрөнгө оруулагчид www.erdene.com цахим хуудсанд зочлон компанийн талаарх мэдээллийг цаг алдалгүйгээр баталгаат эх үүсвэрээс авах боломжтой болсон байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ