• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51905.72

( 92.43 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51905.72 92.43
MSE A Индекс 19658.91 29.84
MSE B Индекс 14785.64 -23.1

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-11-24 16:13:57

Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

11-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-24 15:42:21

Энэ өдөр нийт 86,665,823,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-24 11:10:07

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” өдөрлөг энэ оны зургаа дугаар сард Говийн бүсээс эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Баруун, Төв, Зүүн бүсийн нийт 14 аймгийн 10,000 орчим иргэдийг хамруулсан өргөн цар хүрээтэй сургалт, сурталчилгааны ажил боллоо.

Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМАГТ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-11-15 09:31:02

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-аас орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, иргэдэд олгосон "Эрдэнэс таван толгойн" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болон "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах зэрэг хувьцаа үнэт цаастай холбоотой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тул иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

                            

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ