• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2018 ОНЫ 3-Р УЛИРЛЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НИЙТЭЛЛЭЭ

2018-11-16 15:28:11

Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"  (TSX:ERD MSE:ERDN) нь санхүү, үйл ажиллагааны 3-р улирлын тайлангаа компанийн цахим хуудас болон Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна.

Тайлант хугацаанд тус компани нь дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд: 

  • Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг эхлүүлсэн;
  • Хѳндий алтны тѳслийн NI 43-101 стандартын эрдсийн нѳѳцийн тайланг тайлагнаж, бүртгүүлсэн; 
  • Баян Хѳндий болон Алтан Нарын орд газарт ашиглалтын тусгай зѳвшѳѳрөл авахаар өргөдөл гаргахад бэлтгэж, холбогдох техникийн судалгаануудыг эхлүүлсэн; 
  • Баян Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайд орших Алтан Сум, Хойд Хѳндий талбайд 7 хэтийн тѳлѳвт бүсийг шалгах 3,452 метрийн 25 ѳрмийн судалгааг хийсэн; 
  • Монгол улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа зарласан тусгай зѳвшѳѳрөл олгох сонгон шалгаруулалтад 11 сарын 14-нд оролцохоор хүсэлт гаргаж, бүртгүүлсэн; 
  • Компанийн хайгуулын зардал 2017 оны мѳн үеэс 42%-иар, захиргаа, удирдлагын зардал 17%-иар, цэвэр алдагдал  14.7 хувиар тус тус буурсан. 

Тайлангийн Монгол хэл дээрх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Тайлангийн Англи хэл дээрх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ