• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-11-21 13:46:29

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 370,556,478.00 төгрөгийн үнийн дүн бүхий 425,978 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Тавантолгой" ХК (TTL+8.11%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корп" ХК (ERDN +7.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -8.33%) болон  "Жинст Увс" ХК (JIV-8.00%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлын арилжаанд нийт 1,012 ширхэг үнэт цаас 107.9 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 1.06 хувиар өсч 19845 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,328,340,285,655.25 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ