• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53910.12

( 682.22 1.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53910.12 682.22
MSE A Индекс 20592.2 239.86
MSE B Индекс 13980.38 -110.07

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-12-05 11:05:36

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлын хүрээнд зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран "Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийг Булган, Дархан-Уул, Орхон, Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад  амжилттай зохион байгуулсан билээ. 

Орон нутгийн дараагийн өдөрлөгийг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2018 оны 12 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тул нутгийн иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Өдөрлөгийн хуваарь, зохион байгуулагдах газар: 

Аймгийн нэр  Хугацаа  Хаяг 
1 Хэнтий  2018.12.05-ны өдрийн 12.00-17.00 цагт Ханхэнтий чуулгын байр
2 Сүхбаатар 2018.12.06-ны өдрийн 10.00-17.00 цагт  Аймгийн ЗДТГ-ын байр 
3 Дорнод  2018.12.07-ны өдрийн 10.00-17.00 цагт  МСҮТ-ийн байр 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ