• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2018-12-24 11:25:48

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 563 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Герман улсад үйлдвэрлэж, 2007 онд ашиглалтанд орсон, VOLKSWAGEN PASSAT маркийн, 2 мотортой, WVWZZZ3CZ8P005902 арлын дугаар, 26-64 УБЗ тоот улсын бүртгэлийн дугаартай, нийт 100,130 км явсан автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

Дуудлага худалдаа 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт Засгийн газрын IV байр /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/-ын 1 давхрын Хурлын танхим /106 тоот өрөө/-д болно.

Дуудлагаар худалдах автомашины доод үнэ: 1,000,000 /Нэг сая/ төгрөг

Дэнчингийн хэмжээ: 250,000 /Хоёр зуун тавин мянга/ төгрөг

Оролцогч дэнчингийн мөнгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын санхүүд бэлэн төлснөөр оролцох эрх авна.

Дуудлагаар худалдах автомашиныг өмч эзэмшигч байгууллага дээр очин үзэж болох бөгөөд дуудлага худалдааны журам, бүртгэх хугацаа, автомашины талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 62263016 утсаар авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ