• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49054.82

( 69.37 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49054.82 69.37
MSE A Индекс 18015.01 41
MSE B Индекс 14476.99 -48.79

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 18:10:00

Тус компани нь "Ажилтнуудын сэтгэл зүй болон эрүүл мэндийг дэмжин, тогтвортой, аюулгүй ажиллах нөхцлийг сайжруулж, эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх арга хэмжээг сар тутамд явуулах, үндсэн цалин 30%-иар нэмэгдүүлнэ" гэжээ.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ 21 ХУВЬЦААТ КОМПАНИЙГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2019-03-04 16:29:43

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд, МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээг авч байгаа болно. 

Үүний дагуу, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй дараах нэр бүхий 21 компанийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11.4 дэх заалтыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/20 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Үүнд: 

 

Компанийн нэр

Үсгэн код

Тоон код

1

"Еврофё Азиа" ХК

SOI

37

2

"Мон-Асар" ХК

ASA

50

3

"Харгиа" ХК

HAG

365

4

"Сав шим" ХК

GTU

424

5

"Алмаас" ХК

ALM

333

6

"Баянтоорой" ХК

BTR

296

7

"Мөнх жим" ХК

AZA

130

8

"Өв-Усжуулагч"  ХК

UAA

212

9

"Төв Ус" ХК

UST

421

10

"Хангал" ХК

HGL

372

11

"Чандмань уул" ХК

CAD

181

12

"Харшийн гэгээ" ХК

AVH

161

13

"Баялаг шарын гол" ХК

BLS

256

14

"Ар тархи" ХК

ART

403

15

"Бүтээл" ХК

BUT

395

16

"Дорнод тээвэр" ХК

DOT

358

17

"Жинст" ХК

JST

230

18

"Их нуур" ХК

IHN

157

19

"Их үүсгэл" ХК

IHU

185

20

"Сэлэнгэ импекс" ХК

SEM

449

21

"Чандмань Дундговь" ХК

CDU

352

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ