ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ
“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанид Ерөнхий нягтлан бодогч сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- 
	Англи хэлний мэдлэгтэй; 
- 
	Цагийн менежмент сайн байх; 
- 
	Багаар болон бие даан ажиллах ур чадвартай; 
- 
	Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой; 
- 
	Тайлагнах, илтгэх ур чадвартай байх; 
- 
	Үнэнч шударга, нямбай, зарчимч, мэргэжлийн ёс зүйтэй. 
Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:
- 
	Мэргэшсэн нягтлан бодогч байх; 
- 
	Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; 
- 
	Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай; 
- 
	СТОУС, НББОУС-д нийцүүлэн санхүүгийн тайлан гаргах, бичиг баримт боловсруулах, түүнд дүгнэлт хийх, санхүү нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллах, тайлан мэдээ гаргах чадвартай байх. 
Бүрдүүлэх баримт бичиг:
- 
	Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ 
- 
	Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, хавсралтын хамт 
- 
	Иргэний үнэмлэхний хуулбар 
- 
	2 хувь цээж зураг 
Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.
Өргөдлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж
Утас: 976-11-323715 /2114/
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



 
							
														
						 
						
