• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49352.3

( 193.9 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49352.3 193.9
MSE A Индекс 17888.23 71.75
MSE B Индекс 14757.33 42.1

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-04 10:35:42

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. 

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019-12-02 12:01:43

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос "MIT системийн серверүүд"–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалтын дугаар: МХБ/201901002

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000.00 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх;

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 онууд;

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн баталгаа: mендерийн хамт 1,835,984  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх;

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй”;

Дотоодын давуу эрх тооцох эсэх: “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй”;

Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минут–аас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 40 минут нээнэ.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160,  Утас:99721499, 310516-2121

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу:

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ