• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54102.03

( 191.91 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54102.03 191.91
MSE A Индекс 20448.44 -143.76
MSE B Индекс 14213.34 232.96

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-12-24 16:36:27

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 7.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 6.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНД "AXIOM" БАГ ТҮРҮҮЛЛЭЭ.

2021-02-02 14:19:15

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК нь Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа CFA Institute Research Challenge /Судалгааны Сорил/ тэмцээнийг хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээн нь цар тахалтай холбоотойгоор 2021 оны 1-р сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр болж 7 их, дээд сургуулийн 9 багийн 45 оюутан оролцсоноос Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ′′AXIOM" баг тэргүүн байранд орж, Ази Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авсан бол Монгол Улсын Их Сургуулийн ′"ТИТАНС′′ баг хоёрдугаар байр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн "МЕРАКИ"  баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ. 

Энэхүү уралдаан тэмцээн нь биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанид олон улсын стандарт шаардлагын дагуу шинжилгээ судалгаа хийдэг тул зах зээлд ажиллах мэргэшсэн шинжээчдийг бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 

Image may contain: 9 people

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ