• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54190.92

( 280.8 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54190.92 280.8
MSE A Индекс 20626.91 34.71
MSE B Индекс 14223.76 243.38

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Тус банк нь "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-02-14 17:01:14

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, 20,513,236 ширхэг үнэт цаасыг нийт 7,374,142,204.75 төгрөгөөр арилжаалсан байна.  

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 74 компанийн 19,342,580 ширхэг хувьцаа 4,303,203,930.39 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 409,720  1,444,626,879
2 AIC АРД ДААТГАЛ ХК 1,371,818 1,220,974,678
3 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 13,523,928 1,148,761,918
4 APU АПУ 236,749 151,330,340
5 TUM ТҮМЭН ШУВУУТ 280,265 57,323,900

 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 MNET Ард секюритиз ХХК 31,957,723 11,157,729,490
2 STIN Стандарт инвестмент ХХК 1,706,141 2,095,864,865
3 BUMB Бумбат-Алтай ХХК 938,258 392,297,639
4 BDSC БиДиСек ХК 1,446,577 332,221,491
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 817,817 187,528,396

                                                                        Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 985,164 ширхэг компанийн багцыг нийт 3,044,827,075 төгрөгөөр арилжаалжээ. 

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2021.02.09 HCH ЕМоние 2,179.00 52,925 115,323,575
2 2021.02.10 AARD Ард санхүүгийн нэгдэл 3,000.00 666,666 1,999,998,000
3 2021.02.11 AARD Ард санхүүгийн нэгдэл 3,500.00 265,573 929,505,500

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 60 ширхэг компанийн бондыг нийт 6,020,000 төгрөгөөр арилжаалсан байна.   

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 185,432 ширхэг нэгж эрхийг нийт 20,091,199.36 төгрөгөөр арилжаалсан байна. 

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,098,394,918,558 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 23,128.04 нэгж болж өмнөх долоо хоногоос 4.19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ