• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54084.94

( 174.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54084.94 174.82
MSE A Индекс 20609.77 17.57
MSE B Индекс 14177.71 197.33

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Тус банк нь "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-02-17 14:44:02

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 1,019,808,880.23 төгрөгийн үнийн дүн бүхий 5,027,194 ширхэг хувьцаа арилжигдсанаас 32 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ+15.00%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.95%) болон "Хархорин" ХК (HHN -14.86%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 58,855 ширхэг нэгж эрхийг нийт 7,641,944 төгрөгөөр арилжигдсан байна.  

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 33 ширхэг үнэт цаасыг 3,300,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.74 хувиар өсөж, 26415.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,349,580,230,315.54 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ