• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54278.72

( 368.6 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54278.72 368.6
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Тус банк нь "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

НОГДОЛ АШИГ ТАРААХ ЭСЭХ ШИЙДВЭРЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-02-22 11:54:49

Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Компанийн тухай хуулийн дагуу 2 дугаар сарын 19-ны дотор ТУЗ-ийг хуралдуулан ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ гаргаж баталгаажуулах ёстой билээ. 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 192 компаниас 65 компани хууль, журмын хэрэгжилтийг ханган ногдол ашигтай холбоотой шийдвэрээ ирүүлээд байна.

Нээлттэй хувьцаат компани нь ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг компанийн санхүү, үйл ажиллагааны нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж,  энэхүү шийдвэрээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй билээ. Иймд шийдвэр ирүүлээгүй компаниуд хууль, журам, гэрээний үүргээ биелүүлж, мэдээллээ яаралтай ирүүлнэ үү.

Ногдол ашгийн шийдвэрээ ирүүлсэн компаниудын мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ