• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Тус банк нь "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-02-26 15:34:44

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 2,097,411,679 төгрөгийн үнийн дүн бүхий 3,721,257 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" ХК (DAR+15.00%) болон "Монгол алт" ХК (ERS +10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -11.08%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH -7.89%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 253,360 ширхэг нэгж эрхийг нийт 41,003,491 төгрөгөөр арилжигдсан байна.  

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 4 ширхэг үнэт цаас 1,600,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.31 хувиар буурч, 33704.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,550,083,045,403 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ