• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2021-06-16 09:41:18

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2-р ангилалд бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК-ийн гаргаж буй “Инвескор Бонд”-ийн 1-р транчийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2021 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай авч дууслаа.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд стратегийн 11 хөрөнгө оруулагчаас 3,723,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий 11 захиалга, олон нийт буюу 61 хөрөнгө оруулагчаас 10,315,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 61 захиалга, нийт 14,038,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 72 захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 75.5%-аар давсан дүн боллоо.

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 39.4 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагчид арилжааны үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ