• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51437.92

( 9.55 0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51437.92 9.55
MSE A Индекс 19414.72 32.56
MSE B Индекс 14793.61 60.2

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-02 16:28:05

Энэ өдөр нийт 6,968,601,862 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАХЬКО" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-02 16:12:30

"Тахько" ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 168 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,189,983 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЖ, I ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2025-12-02 14:03:36

“Шунхлай” ХХК-ийн өрийн хэрэгслийн 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 5 өдрийн хугацаанд явуулах бөгөөд Транч 1 бондод 50.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 

Мэдээ мэдээлэл

“ЛЭНД БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЛЭЭ

2021-06-23 01:05:16

МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй  “ЛэндМН ББСБ” ХК нь  2020 оны 6 дугаар сарын 18-ний өдөр “Лэнд Бонд”-ыг МХБ-ээр дамжуулан арилжаалж олон нийтээс 5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн  билээ.

Тус өрийн хэрэгслийг “ЛэндМН ББСБ” ХК нь өөрийн хувьцаагаар баталгаажуулан гаргасан бөгөөд жилийн 17 хувийн хүүтэй буюу банкны хадгаламжаас харьцангуй өндөр өгөөжтэй байсан нь хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлснээс гадна олон ААН-үүдэд бага зардлаар өөрсдийн бизнесийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болохыг харуулж чадсан юм. Мөн "Лэнд Бонд" нь хоёрдогч зах зээл дээр идэвхтэй арилжаалагдаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдөр "ЛэндМН ББСБ" ХК нь бонд эзэмшигчдийнхээ дансанд бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар байршууллаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ