• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 0
MSE B Индекс 14318.59 0

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2021-08-06 10:17:36

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 200 дугаар тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02-р сарын 03-ны өдрийн А/10 тоот тушаал, 2021 оны 05-р сарын 03-ны өдрийн А/38 тоот тушаалаар тус тус бүртгэгдсэн“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гарган арилжаалах 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий "Инвескор Бонд" (MSE:ICBN) өрийн хэрэгслийн эхний транчийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд явагдаж, нийт 8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. 

Тус өрийн хэрэгслийн хөтөлбөрийн хоёрдугаар транч  болох жилийн 13 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, нийт 6.0 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Биржээр дамжуулан 2021 оны 08-р сарын 09-13-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч, арилжааг зохион байгуулах бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу уг  захиалгын хэмжээ 6.0 тэрбум төгрөгт хүрмэгц анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хаана. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ