• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55010.74

( -122.47 -0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55010.74 -122.47
MSE A Индекс 21110.29 39.68
MSE B Индекс 14416.18 74.49

Мэдээ мэдээлэл

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

2026 ОНЫ 1-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-12 14:11:55

Энэ өдөр зах зээлийн үнэлгээ түүхэн дээд буюу 14,037,986,034,742 төгрөгт хүрлээ.

Мэдээ мэдээлэл

"ХӨСӨГ ТРЕЙД" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2021-12-06 02:14:10

С.Жавзан-Орлом, Г.Маргад, болон Д.Бадам нар нь "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэг, болон Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Хөсөг Трейд" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргасан байна. 

Санал болгож буй үнэ: 73,505

Худалдан авах тоо ширхэг: 195,223

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2021 оны 12 сарын 03-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2022 оны 01 сарын 04-ний өдөр

Хувьцаа худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2022 оны 01 сарын 06-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот, И-мэйл хаяг: investment@apex.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг 75107500 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ