• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-02 15:58:26

2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,591,157,941 төгрөгийн үнийн дүн бүхий 2,536,682 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сор ХК (SOR +14.15%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +7.14%), Монос хүнс ХК (MFC +6.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -14.82%), Би ди сек ХК (BDS -9.14%), Шивээ овоо ХК (SHV -4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,162 ширхэг нэгж эрх 4,636,505 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 93 ширхэг үнэт цаас 9,300,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,000 ширхэг үнэт цаас 2,000,000 ам.доллароор,

  • Багцын арилжаагаар 1,400,000 ширхэг үнэт цаас 259,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 8,000,000 юань буюу 3,843,040,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,690,874,446 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.42% хувиар буурч, 49,348.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,776,933,748,171 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ