• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

НАЛАЙХ ДҮҮРГИЙН СУРАГЧДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-04-04 17:46:11

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, After school платформ хамтран өнөөдөр (2025-04-04) “Сургуулийн дараа-Өсч хөгжих цаг” үйл ажиллагааг Налайх дүүрэгт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг ахлах ангийн сурагчдын хувь хүний хөгжлийг дэмжих, өсч хөгжих боломжууд, зөөлөн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэг олгох, эрсдэл ба ногоон даатгалын сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд танилцуулсан юм.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт” сэдвээр сургалт орлоо.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Налайх дүүргийн 3 сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчид хамрагдлаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ