• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ-СОЛОНГОСЫН СТАРТ-АП БИЗНЕС ФОРУМ"-Д ОРОЛЦЛОО

2025-04-08 14:26:14

Өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "Монгол-Солонгосын Старт-Ап Бизнес Форум" чуулган зохион байгуулагдаж, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Эдийн Засаг, Хөгжлийн Яамны төлөөллүүд үг хэлж арга хэмжээг албан ёсоор нээлээ.

Хурлын үеэр БНСУ-ын "Ing Story"-н гүйцэтгэх захирал Канг Нам Коо, "Space Wavy"-н гүйцэтгэх захирал Хонг Юүн Таэк, "Furiosa AI"-н багийн ахлагч Жо Сеок Жэ, "Culture Think"-н гүйцэтгэх захирал Ким Жин Гёом нар өөрсдийн старт-ап бизнесүүдийг танилцуулсан илтгэл тавьж, МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нь Монголын хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл солилцлоо.

Арга хэмжээний үеэр БНСУ болон Монгол Улсын салбар салбарын гарааны бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчдын хоорондын амжилттай хамтын ажиллагааг тэлэх, мөн үр ашигтай санхүүжилт татах боломжийн талаар хэлэлцэх боломж бүрдэж, биржийн зүгээс хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд тэр дундаа уул уурхайн салбарын бизнесүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ