• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2025-04-11 14:18:34

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Цахимаар оролцох иргэд https://agm.mn/ цахим хуудсаар, танхимаар оролцох хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурал зохион байгуулах комисст бүртгүүлээд хуралд оролцох боломжтой. 

Та хуралд бүртгүүлэх заавартай энд дарж танилцана уу. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын урьдчилсан саналыг 2025 оны 04 сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан цаасан хэлбэрээр, эсхүл дээрх зааврын дагуу цахим хэлбэрээр өгөх боломжтой.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

  2. Компанийн 2025 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах;

  3. Компанийн үндсэн үйл ажиллагаанд ашигладаг системийн талаар авах зарим арга хэмжээний тухай;

  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин хөлсийг тогтоох тухай;

  5. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай.

Хувьцаа эзэмшигч Та ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд өөрийн харилцагч үнэт цаасны компаниар дамжуулж, эсхүл (ЭНД ДАРЖ) хурлын материалтай танилцах боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотой мэдээллийг 11-313747 дугаарын утсаар лавлана уу.
 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ