• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53397.84

( 919.02 1.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53397.84 919.02
MSE A Индекс 20101.39 204.88
MSE B Индекс 14132.89 -36.26

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРУУДЫНХААС ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

2025-04-25 19:31:21

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх зорилгоор шинэчлэн баталсан журмуудын өөрчлөлтөөр бий болж буй боломж, давуу талуудыг төр, хувийн хэвшил байгууллагууд, гадаадын худалдан авагч компаниудад дэлгэрэнгүй танилцуулах, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны цаашдын чиг хандлагын талаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Тус уулзалт, хэлэлцүүлгээр нүүрсний үнийг зах зээлтэй уялдуулан индексжүүлэх, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох, төлбөрийн хэрэгслийг төрөлжүүлэх болон форвард гэрээний хувьд тогтмол үнэ, индексжүүлсэн үнэ гэсэн хоёр хувилбараар, ачилт нийлүүлэлт, татан авалтын нөхцөл байдлыг илүү тодорхой болгож байгаагаа оролцогчдод мэдээлж, талуудад бүгд нэдсэн ойлголтод хүрсэн юм.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар (2025-04-25) он гарснаас хойших эхний хоёр сард арилжсан нийт нүүрсний арилжааны хэмжээ 2 дахин өслөө.

Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.

Энэ үр дүн 2, 3 дугаар сард авч хэрэгжүүлсэн "Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам"-ын шинэчлэл болоод холбогдох бусад арга хэмжээтэй шууд холбоотой юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ