• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-13 15:13:42

2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 424,594,208 төгрөгийн үнийн дүн бүхий 1,268,008 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жуулчин говь ХК (JGV +14.97%), Таван толгой ХК (TTL +2.00%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +1.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -14.57%), Женко тур бюро ХК (JTB -13.88%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -11.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,677 ширхэг нэгж эрх 3,450,050 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 111 ширхэг үнэт цаас 11,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 380 ширхэг үнэт цаас 38,000 ам.доллар (135,750,060 МНТ)-оор

  • Багцын арилжаанд 69,378 ширхэг үнэт цаас 627,166,050 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,202,060,368 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 49,902.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,394,118,221,349 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ