• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49335.49

( 65.11 0.13% )
JavaScript chart by amCharts 3.21.5201720182019202020212022202320242025020,00040,00060,000
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49335.49 65.11
MSE A Индекс 17988.5 -45.07
MSE B Индекс 14501.94 136.06

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 18:22:33

2025 оны хагас жилийн байдлаар ХААН Банк 354 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 29.5 хувьтай байна.

08-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-01 18:14:24

Энэ өдөр нийт 22,798,462,345 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 17:20:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр компанийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Мэдээ мэдээлэл

“НЭЭЛТТЭЙ ШИНЖЛЭХ УХААН БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-16 13:50:34

СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулиас санаачлан эхлүүлсэн SCIENCE NAADAM-2025 “Нээлттэй шинжлэх ухаан ба тогтвортой хөгжил” сэдэвт конференцийн үндсэн хуралдаан 2025 оны 05-р сарын 09-ний өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдсан.

Үндсэн хуралдаан нь УИХ, үндсэн хуулийн цэц, төрийн яамд, зохицуулах байгууллагууд, төрийн өмчит хувьцаат компани, бизнес, банк санхүү, эрүүл мэнд, дээд боловсрол болон инновац гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 170 гаруй оролцогчийн бүрэлдэхүүнтэй эхэлсэн юм.

Харин өнөөдөр (2025.05.16) Санхүүгийн зах зээлийн судалгааны хүрээлэнгийн “Санхүүгийн зах зээл ба тогтвортой хөгжил” сэдэвт салбар хуралдаан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE hall-д зохион байгуулагдлаа.

Тус хуралдаан нь:

  • Хөрөнгийн зах зээл ба тогтвортой хөгжил

  • Даатгалын зах зээл ба тогтвортой хөгжил

  • Банк бус санхүүгийн зах зээл ба тогтвортой хөгжил дэд хэсгүүдээс бүрдсэн бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, СЭЗИС, Даатгалын салбар, ББСБ-ын удирдлага, төлөөллүүд үндсэн илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Б.Бүжинлхам арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: 

"Өнөөдрийн салбар хуралдааны үндсэн сэдэв нь СЭЗИС-ийн Стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг Санхүүгийн зах зээл, санхүүгийн зах зээлийн судалгааны чиглэл юм. Энэ нь зөвхөн шинжлэх ухааны ойлгоход төвөгтэй, амьдралаас тасарсан сэдэв биш. Олон талын оролцоо, судалгаа шинжилгээний үр дүнд хамтын шийдэл олох чухал сэдэв. Тиймээс энэхүү салбар хуралдаанд эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд, оюутнууд маань энэ сэдвийг хөндөн авч үзнэ” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр үндсэн сэдвийн хүрээнд төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулан МХБ-ээс авч хэрэгжүүлж болохуйц бодлогын арга хэмжээний талаар дараах дэд сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Үүнд:

  • Банкны нэмэлт хувьцааг биржээр дамжуулан гаргах

  • Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажиллагааг эрчимжүүлэх

  • Стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх

  • Тэтгэврийн шинэчлэл болон мэргэжлийн хөрөнгө оруулагч

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах

  • Тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн үйл ажиллагаа                                                

  • Ногоон бонд болон БОНЗ-ын стандартын хэрэгжилтийн тайлагналын талаарх мэдээллийг тус тус тоймлон танилцууллаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ