• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БОЛОН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД УУБ-НИЙ ХУДАЛДАН АВАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025-05-20 17:36:43

Өнөөдөр /2025.05.20/ Сангийн сайд Б.Жавхлан болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирал С.Ариунсанаа нар биржийн байранд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч төр, хувийн компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Оролцогчдын зүгээс нүүрсний үнийн уналт, тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэлийн талаар танилцуулсан бол талууд биржийн арилжааг идэвхжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон.

Түүнчлэн "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай" хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлын талаар ярилцаж, сүүлийн 10 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хил нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж буй бусад арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Уулзалтад Сангийн яам, Зам тээврийн яам, Гаалийн ерөнхий газар болон "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөллүүд оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ