• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

"ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ" ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-30 12:15:02

“Монголын хөрөнгийн бирж” ХК Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байгууллагынхаа нийт албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээ зохион байгуулдаг.

Өнөөдрийн (2025.05.30) арга хэмжээг биржийн “MSE hall”-д “ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” сэдэвтэйгээр зохион байгуулсан ба хүндэт зочдын нэг, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу биржийн 30 жилийн ойн өдөр мэндэлсэн бяцхан хөвгүүн Т.Дамдинсүрэн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний хамт цан цохих ёслол үйлдлээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Эрхэм хүндэт зочид, хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улс хуульчлан баталгаажуулсан байдаг. Энэ өдөр нь та бүгдийн баярын өдөр гэж ойлгохоос гадна эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгчид бидэнд өдөр тутам хүүхдийнхээ эрүүл саруул өсч бойжих, сурч боловсрох, хөгжих хамгаалагдах эрхийг хангах эрхэм үүргийг сануулдаг нэгэн онцгой өдөр юм.

Ингээд бяцхан хөөрхөн хүүхдүүд та бүгд өнөөдөр ээж аавынхаа ажлаар зочилж, баярын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцон аз жаргал, баяр хөөр дүүрэн сайхан баярлаарай” хэмээн хэллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ