• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49352.3

( 193.9 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49352.3 193.9
MSE A Индекс 17888.23 71.75
MSE B Индекс 14757.33 42.1

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-04 10:35:42

Анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ДАЛИАНЫ ТАВААРЫН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯАН ШАОМИН БОЛОН АЛБАНЫ ЗАРИМ ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-07-03 11:39:06

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК 2025-2026 онд түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжаалах бэлтгэл ажлыг хангахад зорин ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-10 11:37:04

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлагууд өнөөдөр (2025.06.10) биржийн 2, 3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын гүйцэтгэх захирал болон, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдтэй уулзалт хийлээ.

Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан болон Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн нар оролцсон юм.

Тус уулзалтаар 1991 оноос хойш өмч хувьчлалын хэлбэрээр бий болсон хувьцаат компаниудад хувьцааны төвлөрөл, хууль, журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх асуудлуудыг хэлэлцэж, биржийн зүгээс холбогдох судалгаанд үндэслэн жил жилийн санхүүгийн үзүүлэлт, тайлагналд дүн шинжилгээ хийсэн тойм мэдээллүүд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

2025 оны 2 дугаар улирлын байдлаар МХБ-д бүртгэлтэй (1,2,3 дугаар ангилал) нийт 164 хувьцаат компаниас мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилтийн хангалтыг авч үзэхэд хангалттай 63, бүрэн бус 66, хангалтгүй 35 хувьцаат компани байгаа бөгөөд эдгээрээс 86 ХК-ийн нийт гаргасан хувьцааны 85-аас дээш хувь нь цөөн тооны нэгдмэл сонирхолтой иргэдэд төвлөрч, үлдсэн 15 хүрэхгүй хувь нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд буюу зах зээл дээр арилжигдах боломжтой байгаа юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ:

    “Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны идэвхжилийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчид, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Биржид бүртгэлтэй 2, 3 дугаар ангиллын компаниудаас үүргийн хэрэгжилтээ хангахгүй компаниуд цөөнгүй байгаа учраас хөрөнгө оруулагчдыг энэ зах зээлд орж ирэхийг уриалахад хүндрэлтэй байдаг. Тиймээс эдгээр компаниудад хууль, эрх зүйн хүрээнд холбогдох байгууллагуудаас тавьдаг шаардлага шалгуурыг хангах чиглэлд бүх талаар дэмжиж ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдье. Үүний дараа шаардлага, шалгуураа хангасан зарим компани биржийн 3-р самбараас 2, 2 дугаар самбараас 1-р самбар руу орж ажиллах, эсвэл зарим компани эргээд хаалттай компани болох эрх нь нээлттэй” гэдгийг илэрхийллээ.

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн зүгээс цаашид дараах алхмуудыг авч хэрэгжүүлэхээ танилцуулсан. Үүнд:

  • Компанийн засаглалыг сайжруулах: Хөрөнгийн биржид бүртгэлтэй II, III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах
  • Төвлөрлийг багасгах: Жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх хувьцааны төвлөрлийг багасгах талаар бодлого хэрэгжүүлэх
  • Үүргийн хэрэгжилтийг сайжруулах: Хууль, журамд заасан мэдээ мэдээллийг хугацаандаа ирүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах
  • Зах зээлийн үнэлгээ: Дансны болон зах зээлийн үнэ зөрүүтэй компаниудын үнэлгээг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн МХБ-ийн 2,3 дугаар ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын төлөөллийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлтэд тусгах санал санаачилга, холбогдох байгууллагуудын дэмжлэг туслалцааны талаар бичгээр болон шууд саналуудыг хүлээн авч харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа ярилцсан юм.

Уулзалтад нийт 50 гаруй хувьцаат компанийн төлөөлөл оролцлоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ